Tuesday, April 29, 2014

Uvur Mongolin odohi baidali herhin tanih be




Өвөрмонголын одоогийн байдлыг хэрхэн таних вэ

В.Түмэн- Өлзий
Өвөрмонголын одоогийн байдлыг хэрхэн таних вэ
(Япон дахь Монголчуудын уулзалтанд хийсэн илтгэлийн товчлол)

Төвд шиг биеээ шатаахгүй, уйгар шиг цусаа урсгахгүй байгаа болохоор өвөрлөгчид ууссан, эсэргүүцэл алга болсон гэх үзэл газар авч байна. Энэ үзлийг хамгийн түрүүнд биднийг колончлогич Хятад улс түгээн тараах дуртай юм. Энэ нь дотооддоо монголчуудын зоригийг мохоож, гадаад ертөнцөд “Өвөрмонголд байдал сайн байгаа”, монголчууд Хятад улсад сэтгэл зүрхээрээ дагасан гэсэн ойлголтыг бий болгож улмаар олон улсын дарамт шахалтаас зайлах гэсэн чанадын зорилготой юм. Энэ үзэлтийг манай холбоотон болох ёстой Төвд, Уйгарын хэсэг хүмүүс, зарим улс орон, манай монголчуудын хэсэг бүлэг ч хүлээн авах шинжтэй болж байна. Энэ бол хэт туйлширсан баримжаа юм. Онцгойлсон тодорхой цаг үегүй баримжаа юм. Амиа золиослох эсэхээр “Үндэстний асуудал” мөн бишийг  тогтооно гэдэг нь Хятад дахь үндэстний асуудал, үндэстний зөрчилдөөн ямар хүнд хэцүү хэмжээнд хүрснийг гэрчилж байгаа юм. Өөрөөр хэлбэл Хятадын засаг төр нь цус урсгаж, амь эрсдэхээс наад талын асуудлыг хэрэг болгон анхаарч үзэхээ  больсон гэсэн үг. Биеээ шатаах, цус урсгахыг тэмцлийн ганц хэлбэр болгон үзэж болохгүй бөгөөд энэ хэлбэр нь амжилт бүтэмжтэй хэлбэр гэж хараахан нотлогдоогүй юм гэдгийг ч бид санах ёстой. Өвөрмонгол хийгээд Уйгар, Төвд гурван орны нөхцөл байдал бол үндсэндээ  их өөр юм. Хятадууд нэвтэрсэн он цаг, суурьшсан хэмжээ, Хятадтай хиллэх байдал өөр. Иймээс бидний тэмцлийн хэлбэр, үе шат өөр өөр байх нь ойлгомжтой. Бид өнөөгийн Төвд Уйгарын баримжаагаар үзээд Өвөрмонгол дууссан, монгол хүн тэмцлээ орхисон гэж дүгнэх бол түүхэн байдал, өнөөгийн нөхцөлд нийцэхгүй юм. Өвөрмонголчууд зэвсэгт тэмцлийг зуу гаруй жилийн өмнөөс эхлүүлж хагас зуун жил дамжсан. Мянга мянган хятадыг устгаж зуу зуун монгол залуус амь үрэгдсэн. Хятадыг устгасан тоог тоочвол өнөөгийн Төвд, Уйгартай жиших аргагүй. Үүний үр дүнгийн нэг нь өнөөгийн Монгол улс мэндэлсэн. Сайн тэмцсэний үрээр 1947 онд хуурмаг ч гэсэн “Өөртөө засах” нэртэй засаг захиргааны байгууламжтай хоцорсон. Тэмцсэний ачаар хэл соёл, нутгийнхаа ихэнхийг авч үлсэн юм. Бид өөрсдийгөө, өөрсдийн амжилт хийгээд түүхийг үгүйсгэж хэрхэвч болохгүй.  Мөн 1947 оноос хойших “Тайван” цагт өвөрмонголчууд нутаг ус, хэл соёл, эрх ашгийнхаа төлөө адил бус хэлбэрээр цөхрөлтгүй тэмцсээр ирсэн юм. Үүний дүнд монгол сургууль, монгол хэвлэл, монгол үсэг минь байсаар байгаа билээ. Үүний төлөө бидний нэр усыг нь үл мэдэх тоогүй олон монголчууд хөлсөө урсган цусаа дуслуулж эрх чөлөөгөө булаалган амь насаа алдсан. Энэ бол манай үнэн түүх юм.
       Төвд Уйгар шашин шүтдэг харин бид шүтэхээ больсон учраас ирээдүйгүй гэж дүгнэлт хийхийг оролдох хүн ч байдаг. Үүнд хоёр зүйлийг хэлье.
Нэгд. Бид шашнаа булаалгасан боловч шашны соёл нь байсаар. Яг л нүүдэллэхээ больсон ч нүүдэлчний соёл сэтгэлгээ байсаар байгаатай адил юм.
ХоёртМонголчууд бид Чингис гэсэн агуу дээдэстэй. “Үндэсний үзэл” бол дөрөвдэх шашин хэмээсэн өнөө цагт бид Чингис гэсэн шашинтай гэж хэлж болох юм. Чингисийн нэр дор монголчууд нэгдэх боломж хэзээ ч байна. Төвдүүд Далай ламын туг дор нийлж чадаж байгаа бол монголчууд агуу дээдсийнхээ туг дор нийлэн нэгдэж болох юм. Япон улсын Кансай оронд Чингисийн тахилга хийдэг болоод хэдэн жил болж байгаа нь маш сайн хэрэг. Харин Америкт 26-дахь жилдээ хийж байна. Тэнд орон бүхний монголчууд цугларан хоорондоо танилцдаг. 2013 оны Америк дэх Чингис хааны тахилга дээр хазаар, халимагийн төлөөлөгч колони орны монголчууд Монгол улсад нэгдэх асуудлыг дэвшүүлсэн нь Чингис туг доор бид нэгдэн нийлж болохын бэлэг тэмдэг, гэрч гэж үзэж болох юм.
Монголчуудын зүрх сэтгэл Хятад болоогүйг Японд болсон нэгэн явдлаас харж болно.  Сургуулийнхаа бүртгэлд Өвөрмонгол оюутанууд өөрийгөө Хятад биш Монгол улсын иргэнд багтааж сонголт хийсэн явдлыг ФБ дээр бичиж байна. Монгол улс Хятадаас хамаагүй ядуу улс гэдгийг хэн ч мэднэ. Эрх чөлөөтэй Япон оронд хийсэн Өвөрмонгол оюутны сонголт бол онцгой жишээ биш харин ч түгээмэл чанартай юмаа. Дунд сургуульд Даваа гариг бүр Хятадын төрийн далбаанд ёслож, Хятадын төрийн дууллыг дуулж өссөн нэгэн үеийхэн ч өөрийгөө Хятад биш гэж үзэж байгаа гэдэг бол монголчуудын зүрх хятаджаагүй, монголоороо байгаа гэснийг харуулж байгаа юмаа.
Өвөрмонголын эсэргүүцэл эрчимтэй байж чадахгүй байгаагийн нэг шалтгаан бол эх орон минь хэт битүүмжлэгдэж, хаагдмал орчинд байгаагийнх юм. Бодитойгоор хэлбэл, үнэн зөв мэдээлэл авч чадахгүй, гадагшаа гарч ертөнцийг харж чадахгүй байгаа явдал юм. Нэг улс нэг үндэстэн гадаад ертөнцтэй холбоо харилцаа тасарвал мөхөж, холбоо харилцаатай байвал сэргэн манддагийг түүх гэрчилнэ. Иймд дундад зуунд Мин улс манийг хэдэн зуун жил оньсолж, дараа нь Манж бас биднийг адил хугацаагаар ертөнцөөс салгав. Япон үүдээ нээгээд дэлхийн хүчирхэг гүрний эгнээнд хөл тавьсан, Хятад ч үүдэндээ завсар гаргаад наяад оноос хойш муугүй хөгжиж байна. Харин Төвд, Өвөрмонгол, Уйгарыг битүү бөглүү байлгах хаалттай бодлого хатуу явуулж байна. Одоо Төвд, Уйгарт гадаад паспорт олгохоо бараг больжээ. Өвөрмонголын хэрхэн битүүмжлэгдэж байгааг нь Ар Монголтой (Монгол улс) харьцуулан тодорхой мэдэж болох юм. Монгол улсын иргэд дэлхийгээр тархаж байна. Юм үзэж нүд тайлж байна, буцаж очоод эх орноо бүтээн байгуулж байна. Ийм боломжийг Хятадууд бидэнд олгохгүй.
Баярлууштай нь манай 10 мянга гаруй залуус (тодорхой бус тоо ба Өвөрмонголын хүн амтай харьцуулбал маш бага тоо юм) Япон улсад сурч ажиллаж байна. Эдгээр хүмүүс Өвөрмонголд шинэ үзэлт шинэ санааг авч очсоноор Өвөрмонголд шинэ хувиралт эргэлтийг авчирна гэж би хувьдаа үзэж байна. Дэлхийн 2-р дайнаас өмнө цөөн тооны хүмүүс Японд сурч дараа нь тэд Өвөрмонголын нийгэмд ямар их нөлөө үзүүлснийг бид мэднэ. Өнөөг хүртэл тэдний шавийн шавь нар эл ажил төрөлд гол хүчин болон ажилласаар байна. Ян Хэй Ян профессорын “Ор мөргүй хядлага” номонд гардаг “Япон сэлэм сүйрсэн харийн чөтгөр” одоо хэдэн зуу биш хэдэн мянга түм боллоо гэсэн үг.
Нэг зүйлийг бид олж харах ёстой. Колоний гинжнээс салсан улс орны олонхи нь тухайн колончлогчдын өөрийнх нь өөрчлөлт хувиралтаас болж эрх чөлөөгөө олсон байдаг. Мэдээж энэ нь эрх чөлөөгөө хүлээж сууна гэсэн санаа биш. Магадгүй Хятадад эргэлт гарах үед манай байдал Төвд Уйгараас гайгүй байж мэдэх юм. Өвөрмонголд боловсролтой хүмүүсийн хувь нилээд өссөн нь эерэг элемент болж болно гэж би бодно. Мөн монголчууд бидэнд тусгаар тогтносон нэгэн улс байгаа нь дээрх хоёр улсаас давуулаг тал юм.  
Ойрын хэдэн жил Хятадыг эсэргүүцэх тэмцлийн хошуучлагчийн үүргийг малчид гүйцэтгэж байна. 2011 оны баатар Мэргэний үйл хэргээс энэ жилийн УрадЭзнээ нутгийн малчдын эсэргүүцэл үүнийг бэлээхэн  гэрчилж байна. Өнөөгийн Өвөрмонголын сэхээтний давхарга муу ажиллаж байна. Өндөр дарамттай агаад өөх чихэр үмхсэн учир дуугаа хурааж,  малчдын арын эгнээнд жагссан сэхээтний давхарга нэг л өдөр өөрчлөгдөнө  гэж би найдаж байна. Тэд өөрсдийнхөө хожиж завшиж байгаа юмыг  өөрсдийнхөө алдаж байгаа зүйлээс хамаагүй хол зөрүүтэй зүйл гэдгийг нэг өдөр л ухаарах болно. Тэр цагт манай эсэргүүцэл үндэстнийг бүхэлд нь хамарсан  шинжтэй болох юм.
Хилийн гаднах сөрөг хүчний талаах хэдэн үг хэлье. Манай эгнээ тэлж байна. Тэлж л таарна. Энэ бол жам ёс. Гэвч бид зөв ажиллах арга замтай байж амжилтанд хүрнэ. Ардчилал эрх чөлөөний төлөө тэмцэж байгаа бол ардчиллын дүрэм зарчмаар ажиллах нь зөв сонголт юм. Ноднин Тайпэй хотод Өвөрмонголын сөрөг хүчний гол хүмүүс цугларч “Тайпэйгийн санамж бичиг”-т гарын үсэг зурсан. Энэ санамж бичигт “ил тод байх” ажиллах дүрмийг санаачилсан юм. Ил тод байх нь сөрөг хүчний эгнээг эрүүл байлгах, эрүүл зөв хөгжин дэвших байлгах нэгэн баталгаа хэмээн би үзэж байна. Зарим асуудал дээр бид хэнд ч санал сануулга өгч зөвлөлдөж болно. Алдаа дутагдлаа засч залруулж байж шинэ амжилтанд хүрнэ. Ингэж хийх нь үндэстний эрх ашигт нийцнэ. Бодитой ажил хийхийг эрхэмлэж өөрийн нэр хүнд, хувийн байгууллага, туг далбаагаас илүүтэйгээр үндэстнийхээ  эрх ашгийг дээдлэхийг бодох хэрэгтэй. Ажлыг бага гэж бодолгүй багаас нь гардаж ажиллъя. Бид хаана очиж юу хийсэн ч манай эх орон Өвөрмонголоосоо салж сэтгэж болохгүй. Манай үйл хэргийн гол зорилт  хэзээд Өвөрмонгол байх ёстой.
Уулзалтыг зохион байгуулсан Кансай орон дахь Япон Өвөрмонголын эв нэгдлийн холбооны Котаки Торо тэргүүтэй хамт олонд, Токио дахь “Нутаг” чуулганыг үүсгэн явуулсан Э. Хувьсгалт, С. Баяр нартаа талархал дэвшүүлье.
            Та бүхэнд амжилт хүсье

        2014 оны 4 сарын 27-ноос 4 сарын 29-ний өдөр

Хөрвүүлэлт В.Чимгээ

Sunday, April 27, 2014

南モンゴルの現状をどれほど御存知でしょうか

                    南モンゴルの現状をどれほど御存知でしょうか


                                         B.トゥメンウルジー

          (本文は日本でのモンゴル人集会にて行った講演の要旨です。)

 チベットのように身体を焼かず、ウイグルのように血を流さずにいるため、南モンゴル人は溶解して抗議活動もなくなったという見方があります。この見解を最も宣伝したがっているのが、我々を植民地支配している中国です。これは内に向けてはモンゴル人の勇気を鈍らせ、外の世界には「南モンゴルの状態は良好」であり、モンゴル人は中国に心の底から従っているという認識を生じさせ、益々もって国際的な圧力から逃れようとする目的を持っています。この見方を、我々の連帯者となるべきチベット、ウイグルの一部の人々、いくつかの国々、我がモンゴル人の一部までもが、受け入れようとしています。これはとんでもない偏見です。明々白々な時代錯誤です。必死になって「民族問題」ではないと決めつけようとしていること自体が、中国の民族問題、民族対立がどれほど重苦しいレベルに達しているかということを証明しているのです。言い換えれば、中国政府は瀕死の状態になったからこそ、こちら側の問題を取り沙汰して注視するのを止めたということです。身体を焼き、血を流すことだけが闘争の形式であると見てはならず、これこそが効果的な形式であると、ほとんど立証されていないということも我々は考えるべきです。南モンゴルとウイグル、チベットの三国の実情は根本的に異なります。中国人が侵入してきた時期、定着した数、中国との国境の接し方が異なります。このようなことから我々の闘争の形式、時期、段階は、それぞれ異なっているのだと理解できます。我々が、今日のチベット、ウイグルを基準として見て、南モンゴルは終わった、モンゴル人は闘争を放棄したと結論づけるならば、歴史的経緯と現状にそぐわないのです。南モンゴル人は武装闘争を百年以上前から始めて半世紀を経ました。幾千もの中国人を撃滅し、幾百ものモンゴルの若者たちが命を犠牲にしました。中国人を撃滅した数を数えれば今日のチベット、ウイグルとは比べものになりません。その成果のひとつが、今日のモンゴル国の誕生です。よく戦った結果として1947年に、欺瞞的であるとはいえ「自治」という名を冠する行政機構が残されました。戦ったおかげで、言葉、文化と我々の故郷の大部分を保持したのです。我々は自分達を、自分達の業績と歴史を、決して否定してはなりません。事実、1947年以降の「平和」な時代に、南モンゴル人は自分達の山河、言葉、文化、権利のために様々な形で、倦むことなく闘い続けてきたのです。その中で我々のモンゴル学校、モンゴルの出版物、モンゴル文字が存在し続けたのでしょう。このために、我々の、数え切れないほど多くの、名もなきモンゴル人達が汗を流し、血を滴らせ、自由を奪われ、命を奪われました。これこそが我々の真の歴史です。
 チベットとウイグルは宗教を信仰しているが、我々は信仰を止めたので未来がないと結論したがる人もいます。これについて二つのことを言いましょう。
 第一に、我々は宗教を奪われましたが、宗教文化は存続しています。遊牧するのを止めても遊牧民の文化と精神が存続していることと正に同じです。
 第二に、我々モンゴル人にはチンギスという偉大な祖先がいます。「民族主義」が第四の宗教とされている現在、我々はチンギスという宗教を持っていると言ってもよいのです。チンギスの名の下、いつでもモンゴル人は一つになる可能性があります。チベット人がダライ=ラマの旗の下で一致することができるならば、モンゴル人はその偉大な祖先の旗の下で一致できるのです。日本の関西でチンギス祭祀をするようになって何年か経っているのは、非常に素晴らしいことです。しかし、アメリカでは26年目になっています。そこで世界中のモンゴル人が集まり、その機会に知り合いになっています。2013年のアメリカでのチンギス=ハーン祭祀で、ハザーラ、カルムイクの代表、殖民地にされている地域のモンゴル人が、モンゴル国と一つになる問題を前進させたことは、チンギス旗の下に我々が一致しうる兆候、証左と見てよいのです。
 モンゴル人の心が中国人にならないことを、日本であった一つの出来事に見ることができます。南モンゴルの学生達が、学校の統計で、自分を中国ではなくモンゴル国の国民に含めたとフェイスブックに書いています。モンゴル国が中国と関係ない無力な国であることは誰でも知っています。自由な日本でなされた南モンゴルの学生の選択は特別な事例ではなく普遍的なことなのです。中学校で、毎週月曜に中国の国旗に敬礼し、中国の国歌を歌って成長していた時でさえ、自分を中国人ではないと認識していたということは、モンゴル人の心が漢化されず、モンゴル人として生きていたということなのです。。
 南モンゴルの抵抗運動が激化しないでいる原因の一つは、我が母国が、あまりにも密閉された環境にあることです。具体的に言えば、本当に正しい情報を得られず、外に出て世界を見ることが出来ない状態にあるということです。一国一民族が外の世界との繋がりを断ち切れば滅び、繋がれば活気づいて繁栄することを歴史が証明しています。このように中世の明国が我々を何百年も閉じ込めた後、満洲もまた我々を同じくらいの期間、世界から隔離しました。日本は門戸を開いて世界の強国の列に並び、中国も門戸に隙間を空けてから約80年後、それなりに発展しています。しかし、チベット、南モンゴル、ウイグルの門戸を閉じて遮断する政策を厳しく実施しています。今ではチベット人とウイグル人へのパスポート発給をほとんど止めました。南モンゴルがどうして封鎖されているかは、北モンゴル(モンゴル国)との比較ではっきりと分かります。モンゴル国の国民は世界中に広がっています。自由に見聞し、帰国してから祖国を建設しています。このような機会を、中国は我々に与えません。
 喜ばしいことに、約1万人の我々の若者(たしかに南モンゴルの人口と比べれば非常に少ない数です)が、日本で学び、仕事をしています。これらの人々が南モンゴルに、新しい見解、新しい考え方を持ち込むことで、南モンゴルに新しい変化と動きをもたらすというのが、私個人の見解です。第二次世界大戦以前、わずかな人々が日本で学び、その後、彼らが南モンゴルの社会にどれほど大きな影響を与えたかを我々は知っています。今日まで彼らの弟子の弟子達が、全ての産業分野において、主力となって働き続けています。楊海英教授の『墓標なき草原』に出てくる「日本刀をぶら下げた奴ら」は、今や何百ではなく何千、何万人になっているということです。
 あることに我々は注目するべきです。殖民地の鎖から解放された国の多くは、当時の殖民地支配者が自ら変化したことによって自由を得ています勿論これは座して自由を待っていようということではありません。おそらく中国に変化が現れる頃の我々の状況は、チベット、ウイグルよりも悪くはないと思われます。南モンゴルにおける教育を受けた人々の割合がかなり伸びていることが、プラス要因になると私は考えます。実際、我々モンゴル人が独立国を持っていることは、上述の二国よりも有利な点なのです。
 ここ数年間、中国に抵抗する闘争の最前線を牧民達が担っています。2011年の英雄メルゲンの事件に始まり、今年のオラド、エジナの我が牧民達の抵抗がこのことを完全に証明しています。今日の南モンゴルのインテリは役に立っていません。重鎮である長老達が美食して口をつぐみ、牧民達の後の列に並んでいます。インテリ達がいつの日か変わることを私は信じています。彼らは、自分達が得ているものが、自分達が失っているものに遥かに及ばないものであるということを、いつの日か理解するでしょう。その時、我々の抵抗運動は民族全体を巻き込んだものになるでしょう。
 国外にいる抵抗勢力の立場から、いくつか述べましょう。我々の隊列は伸びています。伸びてゆくだけです。これは自然の理です。しかし、我々は正しい活動方法があって成功に至ります。民主と自由のために闘っているのならば民主的な原理原則によって活動するのが正しい選択です。昨年の台北市で南モンゴルの抵抗勢力の主要な人々が集まって『台北覚書』に署名しました。この覚書で「明確にする」活動原則が掲げられました。明確にするということは抵抗勢力の隊列を正常化し、健全に発展、前進させる一つの保証であると私は見ています。一部の問題について、我々は誰にでも考え方を述べて話し合うことができます。誤りと欠点を正し、改めさせて、新しい成果に至ります。このようにすることが、民族の利益に合致します。具体的な活動をすることを重視し、自分の名声や、私的な組織や旗よりも、もっと民族の権利を優先することを考えなければなりません。活動を小さいことと考えず、小さいことから手をつけて活動しましょう。我々は何処に行って何をしても、我々の母国である南モンゴルから離れて考えることはできません。我々の事業の目的は何時でも南モンゴルにあるべきです。
 会合を設けて下さった関西の日本・南モンゴル連帯会議の小滝透さんをはじめ多くの皆さん、東京の「ノタグ・フォーラム」を創始されたE.ホヴィスガルトさん、C.バヤルさんらに感謝申し上げます。
 皆様全員の御成功をお祈りします。
                                         翻訳:メルゲンデルゲル

Wednesday, February 26, 2014

Хилгүй зүрхэн -- Ж.Тэгшжаргал

 “Гоодаль” 


                                                       Хилгүй зүрхэн 

                                                Жамъян-Очирын Тэгшжаргал 

 Нэг л мэдэхэд цаг хугацаа харвасан сум лугаа өнгөрч, нэг л мэдэхэд ураг төрөл алсран холдсон байх. Эрүү яс байтугай элгэн садан салдаг хорвоогийн жамтай эс хүссэн ч эвлрэхээс аргагүй боловч зүрхэндээ хилгүй, сэтгэлдээ тээггүй бол холбох зай яахин алсрах. 
Дор таны үгээр нь учран золгох Б.Түмэн-Өлзий Өвөрмонголын Баарин барууны хошууны хүн. Их сургуульд монгол хэл, утга зохиолын мэргэжил эзэмшсэн тэрбээр “Өвөрмонголын сурган хүмүүжүүлэх сэтгүүл”-д хорь шахам жил сэтгүүлчээр ажиллаж, өөрийн нь хэлснээр колони орны хүний “сэтгэлийн гажиг”-ийн нөлөөгөөр зохиолчийн зөнгөө даран, эх оронч үзлийн нөлөө туссан нийтлэл нэлээдийг бичжээ. Энэ зуур “Царай”, “Голын дуун”, “Хүний нутагт”, “Хэнз бодол, хэнз үг” зэрэг ном бичсэн нь Өвөрмонголд ихээхэн алдаршсан аж. Намтарт нь Өвөрмонголын ардын намд нууцаар элсэн орсон түүх ч бий. Япон Монгол, Америкаар асуулт бэдрэн яваа нь ч бас багтана. Одоо Нью-Йоркт амьдарч буй тэрбээр Өмнөд Монголын хүний эрхийн мэдээллийн өртөөнд судлаачаар ажиллаж байгаа. 
ЖамъянОчирын Тэгшжаргал Нью Жерсид болдог Чингис хааны тахилгад та гурав дахь жилдээ оролцож байна гэсэн. Энэ ёслолд ирэхдээ та сэтгэлдээ чухам юу боддог вэ? 
Буянмэндийн ТүмэнӨлзий Америкт ирснээсээ хойш буюу гурван жил энэ ёслолд алгасалгүй оролцсон. Бид өөрийн гэсэн агуу өвөг дээдэстэй, түүнээ марталгүй шүтэж явах, үндэс угсаагаа гэсэн сэтгэлээ дотроо тээж явах гэдэг нэг ёсны хариуцлага гэж би боддог. Нөгөө талаас би өвөрмонгол, колоничлогдож байгаа орны иргэн учир өөрийн мэдэлгүй сэтгэлийн гажиг шиг тийм хүчтэй үндсэрхэг үзэл надад суужээ. Монголтой холбоотой бүхий л юмсад мэдрэмжтэй байж, юу ч байсан цагаа гаргаад оролцдог. Чингис хаан бол энгийн биш, өнөө цагийн ерөнхийлөгч гэх ойлголтоос дээхнүүр хүн. Монгол хүний бахархал, төлөөний нэр. Хаана ч явсан чамайг мэдэхгүй байж болох ч, Чингис хааны үр удам гэвэл танихгүйн зовлонгүй. 
Ж.Т. Би энэ жил анх удаа оролцсон учраас нарийн ширийнийг тийм ч сайн мэдэхгүй л дээ. Гэвч өнгөн талдаа Чингис хааны тахилгын ёслол мэт боловч далд бас нөлөө тусгал их байгааг анзаарлаа. Хүний нутагт аж төрж буй монголчууд нэгнээ олж, мэнд мэдэж, монгол соёл түгэн дэлгэрэх, мартагдахгүй байх утга агуулга бас байна. Үүнээс гадна бас өөр зүйлсийг та анзаарч, ойлгосон нь лав? 
Б.Т. Хамгийн гол нь Чингисийн үр удам өөрөө өөрийгөө хүлээн зөвшөөрөх. Энэ л юм. Жишээ нь, би Америкт ирэхээс өмнө хазара нарын тухай номноос л уншсан болохоос биш, биечлэн уулзаж, үзэл бодлоо хуваалцаж, үгсийн санд нь монгол үг хэчнээн байдаг, Монголын өндөрлөгт байдаггүй ч мал малладаг, сүү цагаан идээ боловсруулдгийг нь таньж байсангүй. Харин энд уулзаад мэдлээ. Өвөрмонголтой уулзаагүй Монгол улсын хүн биднийг хятад ч юм уу, янз бүрээр боддог. Гэвч Чингисийн тахилгад газар газрын монголчууд учран золгоод, арга хэмжээний явцад өөр өөрийгөө хараад, бид адилхан монгол юм байна, яах аргагүй энэ цагаан сахалтай хүний үр удам юм гэдгээ хүлээн зөвшөөрөх нь чухал утга агуулга нь байх. Хүмүүс ирэхдээ ингэж бодоогүй байж болно. Гэвч үр дүн нь ийм байдаг. Энэ бол бүхэл бүтэн нэг улсын соёл сэтгэлгээний бүрэн цогц үйл явдал. 
Ж.Т. Сүүлийн үед даяарчлалын тухай, дэлхийн иргэн байх тухай яриа хөөрөө гарах нь их болж. Энэ ялангуяа залуу хүмүүсийн сэтгэл санааг их татдаг бололтой. Дэлхийн иргэн гэх бантангийн нэг хэсэг байхаас илүү хувь монгол хүн байна гэдэг таны хувьд хэр эрхэм зүйл вэ?  
Б.Т. Даяарчлал, дэлхийчлэл гээд байгаа нь том гүрнүүдийн жижиг орныг залгих, өөртөө нийлүүлэх, үндэснийх нь соёлыг хувьдаа уусгаж, итгэлийг нь бууруулах явуулга. Нөгөө талаар энэ нь хөгжил буурай орны хүмүүст таатай ч юм шиг сонстдог байх. Өөрийгөө үгүйсгэж, гадаад руу гарчихмаар ч юм шиг санагдуулах энэ арга нь үндсэндээ бол мэхлэл юм. Цөөн улсын соёл үлдээд, бусад соёл арчигдана гэсэн үг. Хэл соёлоос авахуулаад бүх зүйл үүнд багтаж байна. Ийм оролдлого урьд ч гарч байсан. Жишээ нь, А.Гитлер Европыг дайнаар нийлүүлэх гээд чадаагүй. Тэгтэл Европын холбоо гэж бий болоод, зугуухан, маш амархан нийлүүлчихлээ. Хэлбэр нь л өөр болохоос биш утга нь нэг юм. 
Би ч залуу ч байсан. Залуу хүн бусдыг шүтдэг, өөрөөс нь хөгжилтэй гэж бодсон улс орныг шүтдэг нь жам. Харин тавь хүрээд Монгол гэж юу вэ гэж бодоход оюун ухаан, эдийн засаг, бидэнд заяасан газар орон, цаг агаар гээд энэ дэлхийн 200 орчим улсаас дутах юм алга байна. Тийм учраас бид монголоороо бахархах хэрэгтэй. Гэвч сэтгэлийн хөөрлөөр биш. Надад монгол хүн болсны хувьд бахдах зүйл ихээс биш, харамсах юм даанч үгүй. Орчин үеэс багахан хоцорсон, эдийн засгийн хувьд таагүй байгаа боловч өнөө цагийн таатай амьдрал гээд дэлхийн нийтийн нэрлээд байгаа чинь их олон үнэ цэнэтэй зүйлээ алдсны хувьд сольж авчирсан зүйл шүү дээ. 
Ж.Т. Та Японд дөрвөн жил, Монголд зургаан жил, амьдарсан. Одоо бид Америкт уулзаж байна. Өөр газар аж төрөхөөр амьдралын хэвшлээс эхлээд бодол сэтгэлгээ хүртэл хүссэн хүсээгүй өөрчлөгддөг. Танд тийм зүйл ажиглагдах юм уу? 
Б.Т. Би Японд байхдаа ч, Америкт ирэхдээ ч энэ газруудыг эцсийн цэгээ гэж бодож байгаагүй. Аль нэг өдөр, нас өндөр болохоор Монгол газартаа очиж амьдарна гэсэн бодол бий. Тийм учраас нутаг солигдоод, сэтгэлээр унах асуудал байдаггүй. Мэдээж хүн өссөн соёлоосоо өөр соёлтой нүүр тулна гэдэг үнэхээр хэцүү. Мэндлэх хүндлэх ёсноос эхлээд цаг агаар, хоол унд зэрэг нь тэс өмнөө. Энэ их хэцүү бөгөөд дахин төрж байгаагаас ялгаагүй ч юм шиг. Жишээ нь, зун болохоор эндхийн чийг хэцүү байдаг. Би чинь Монголд хуурай газар салхинд үлээгдэж өссөн хүн болохоор тэсэхгүй. Өөр соёлд амьдарна гэдэг аз жаргалтай биш, энэ бол нэг талын зовлон. Гэвч би өөрөө үүнийг эрж, дуртайдаа амсаж байгаа учраас сэтгэлээ тэнцүүлж, дасахаас өөр аргагүй. 
Ж.Т. Урьд таны Америкийн талаарх төсөөлөл ямар байсан бэ. Энд ирээд ялгаа заагийг нь бүр сайн харж байгаа биз.  
Б.Т. Барууны ертөнц бол хүн төрөлхтний хамгийн дэвшилттэй ертөнц гэж ярьдаг. Чухам тэр дэвшил гээд байгаа нь юу вэ, биднийхээс юугаараа өөр бөгөөд илүү гэцгээдэг юм гэдгийг мэдэх гэж ирсэн. Өнөөдөр ч энэ тухай эргэцүүлсэн хэвээр. 
- Тэр нь жишээ нь юу байв? 
-Дэвшилт орны хүмүүсийн харьцангуй буурай орны хүн ардаас ялгагдах тал бол амьдралын тансаг, технологийн зөрүү биш харин хүн эрх тэгш байх болоод хүний бүтээлч чадвараа бадруулах боломжид байна. Үүнийг л би ажигласан. 
Ж.Т. Та түрүүнд колони орны хүмүүст өөрийн мэдэлгүй “үндсэрхэг үзлийн гажиг” суудаг гэж хэлсэн. Нийтлэлч, зохиолч хүний хувьд энэ хамгийн түрүүнд бүтээлд чинь тусгалаа олдог байх, тийм үү? 
Б.Т. Үндэснийхээ талаар хүмүүс барагтай бол бичдэггүй үед би хуй салхи шиг боссон хүчтэй нийтлэлүүдийг анх бичсэн. Нийтлэл чинь зохиолоос илүү бусдад шууд хүрдэг эд. Тэгэхдээ би өвөрмонголчуудын өөрийн дутагдлыг илүүтэй шүүмжилдэг байсан. Үндэсний доройтол гэдэг нэг үзүүрээс болдоггүй. Хятад зөвхөн хүчирхэг байгаад нь асуудлын цөм бишийн тухай долоон жил бичсэн. Ингэхдээ бусдыг хараахаас илүү дутагдлаа олж харж, шүүмжилбэл өөрийгөө дээшлүүлнэ гэж бодсон. Нөгөө талаар Хятадын колоничлолын бодлогын ов мэхийг илрүүлэн бичсэн. Тэд колони орны иргэдийг ирээдүйгүй мэт бодуулж сэтгэлээр нь унагаад, өөртөө итгэх итгэлийг үгүй хийхийг зорьдог шүү дээ. 
Ж.Т. Таныг багад ч, мөн одоо ч ийм кампанит ажил явж л байгааг мэднэ. Харин юу таныг энэ бүхэнд уусаж авталгүй, монголоо гэх үзэл тань хүчирхэг хэвээр үлдэхэд нөлөөлсөн юм бэ? 
Б.Т. Би удам угсаатай айлын хүүхэд, Бааран хошууны тайжийн хүү. Миний аав Хятадад олон жил хэлмэгдсэн. Тиймээс миний багад манай гэрт өрнөдөг яриа бүхний гол сэдэв нь монголчуудын хувь заяа, бидэнд тулгарч буй бэрхшээл, хятадууд хэчнээн хүнийг хэлмэгдүүлсэн зэрэг байв. Энэ их нөлөөлсөн. Дараа нь дунд сургуульд байхад завшаанаар манай багш нар их үндсэрхэг хүмүүс таарсан. Тийм мундаг багш олон байсны хүчинд өнөөдөр над шиг хүмүүс байгаа юм. Угтаа тэд биднийг бодвол тэрхүү хэлмэгдүүлэлтийг биеэр туулж, тархи угаалтанд ид орсон хүмүүс байтал өөрсдөөрөө үлдэж чадсан байна. Миний багын монгол хэлний хичээл барагтай л үндсэрхэг үзлийн хичээл байлаа. Өөрийн маань чармайлт ч бас байсан. 
Ж.Т. Зохиолч болъё гэсэн зөн танд хэзээ ирэв. Багаасаа л бичдэг байв уу? 
Б.Т. Багаас л миний мөрөөдөл байв. Хүүхэд байхдаа их уншсан, өөрөө ч сайн бичдэг байлаа. Багш нар маань дэмжиж, урамшуулна. VII ангид байхдаа найруулал бичсэн нь аймгийн сонинд нийтлэгдэж сургуульдаа домог шиг л ярианы эзэн болж байлаа. Аймгийн төв манайхаас 300 гаруй км-ийн зайтай шүү дээ. Тэгсэн удалгүй дөрвөн юанийн цалин ирсэн нь тухайн үедээ (1974 он) мундаг мөнгө байлаа. Багш нар миний бичсэнийг дээд ангийн ах эгч нарт уншуулж байсан. Ер нь зохиолч болох авъяас, зөн бага ч гэсэн байсан гэж боддог. 
Ж.Т. Уран зохиол өөрөө үүргээс ангид, зохиолчид ямар ч “ёстой”-г тулгаж болдоггүй. Гэвч зарим зохиол тэмцлийн маш том хэлбэр, өдөөгч болсон жишээ бишгүй. Хэн нэгэн улстөрчөөс илүү аажмаар нийгмийн оюун санаад нөлөө тусгал үзүүлсэн нь ч олон. Тиймээс зохиолчийн шууд биш ч дам утгаар нийгмийн өмнө хүлээх үүрэг таныхаар юу вэ? 
Б.Т. Зохиолч мэдээж өөрийн ертөнцийг харах үзэлтэй болж төлөвшсөн байгаа. Тиймээс яалт ч үгүй сод бүтээлд нь түүний үзэл бодол мэдэгдэхгүйгээр тусаж таарна. Жишээ нь, би өвөрмонгол хүний хувьд хятадууд биднийг яаж дарлаж, эдийн засгаар дарамталж байгаа тухай зохиол бичье гээд бодвол амжилтад хүрэхгүй. Харин энэ үзэл дотор чинь нэвчсэн байдаг учраас өөрийн мэдэлгүй цаанаас гаргаж байгааг л хүмүүс үүрэг болгож хардаг юм уу даа. 
Ж.Т. Зохиолч болох хүслийг тань хамгийн их өдөөсөн зохиолч, зохиол гэвэл юуг нэрлэх вэ? 
Б.Т. Яг бичихэд, бийр барихад хүргэсэн тийм зохиол, зохиолч үгүй. Энэ бол нийгмийн асуудал. Харин шүтдэг зохиолч бол бий. Хаашаа ч явсан Д.Нацагдоржийн зохиолуудыг би нүүдэл болгондоо авч явдаг. Түүний монгол хэл бол өнөөдрийхөөс өөр. Барууныхан сонгодог зохиол гэдэг шиг Д.Нацагдорж бол Монголын сонгодог. “Миний хэнз хурга”-д гоё чамин үг нэг ч байхгүй хэрнээ тэрл жинхэнэ монгол хэл байдаг. Тэрнээс биш өнөө цагийн, англи хэл шиг тонгоруулж, будилуулсан зохиолуудаас би аль болох зай барьдаг. Япон зохиолуудад бас дуртай. Мэдээж дэлхийн сонгодог бүтээлүүдийг шүтэн уншихаас өөр аргагүй. Тэр дундаа орос зохиолчдыг би шүтдэг. 
Ж.Т. Зохиол бичдэг хүнээс гадна жирийн уншигчдад өөрийн гэсэн сайн, муугийн үнэлэмж тогтсон байдаг. Таны хувьд ямар зохиолд сайн гэх үнэлэлтэд багтах вэ? 
-Энэ бол янз янз. Зарим зохиол мэргэжлийн ажилласнаараа хүнийг бишрүүлдэг. Энийг ямар гайхалтай зохион байгуулаа вэ гэхчлэн, зохиолын бүтэц талаасаа. Монгол зохиол бол хэлээрээ татдаг. С.Эрдэнийн зохиол хүний яруу тансаг хэлээрээ хүний татна. Тэр бол монгол хэлний оргилд нь тултал бичсэн хүн. “Уянгын тойрог”-ийг би гурван удаа уншсан. Хүн дуртай номоо давтан унших дуртай л байдаг шүү дээ. 
Ж.Т. Та өөрийнхөө зохиол бүтээл, нийтлэлийг шударга үнэлж чаддаг уу. Өөртөө ер нь хэр шүүмжлэлтэй ханддаг вэ? 
-Би өөрийн бүтээлийг түүхийгээр хэзээ ч гаргадггүй. Болоогүй санагдвал хэдэн жилээр ч орхичихно. Хуучны адил сонинд өгдөггүй, блогтоо бичдэг ч түүхий юм хэзээ ч нийтлэдэггүй. Миний өөрийн мэдлэгийн хувьд хамгийн оргилд нь хүрсэн гэснээ л бусадтай хуваалцдаг учраас муу байна гэж боддог юм байхгүй. 
Ж.Т. Нийтлэлч, зохиолч хүн цаг үеэсээ түрүүлж сэтгэхээс аргагүй. Тэгвэл үүнээс ч илүүгээр, бичсэний дараа ч цаг үе нь болоогүй гээд хав дараад үлдсэн зохиол танд байдаг уу?  
-Өвөрмонголд байхад тийм зүйл их байсаан. Одоо харин энэ чөлөөт ертөнцөд тиймийн зовлонгүй. Нийтлэлч хүн бусдаас урьдаж сэтгэхээс гадна хүнээс өөрөөр сэтгэх ёстой юм шиг. Хүнд содон санагдахаар. Яг үнэнийг хэлэхэд нийтлэлч, зохиолч хувь хүний онцлог, бичлэгийн өөрийн гэсэн аргаараа хүнийг татдаг. Урьд хүн тэр тухай нь бичсэн байхыг үгүйсгэхгүй ч өөрийн онцлогоор бичсэн учраас содон тусдаг шүү дээ. Дуучин ч ялгаагүй. Норовбанзад гуайн дууг урьд олон хүн дуулж л байсан ч, түүнийхээр л хүмүүс одоо эргээд дурсдаг. 
 Ж.Т. Бүхий л зохиолч уншигчид зориулж бичдэг. Таны хувьд уншигчаас авсан хамгийн сайхан урмын үг юу байсан ба. Үүн дээр нэмэхэд уншигчдийн хэлсэн сэтгэгдэл дараа дараачийн бүтээлд тань нөлөөлөх нь хэр их вэ? 
Б.Т. Уншигч өөрөө адилгүй байдаг. Таны зохиолуудад автаад, дайны цагийн байлдан дагуулагч, хувьсгалын тэргүүн шиг бодох нь ч бий. Өвөрмонголд намайг хүмүүс тэгж үздэг байсан. Гудамжинд таарахаар залуус хоорондоо нударч яриад л, миний зохиолын нэрээр нэрлэгдсэн гуанз ч бий болж байлаа. Ийм үед энэ бүхэнд согтуураад өөрийгөө хэн билээ гэдгээ мартаж эхлэх үе байдаг. Их бага хэмжээгээр урам авч байсан ч дараагийн бүтээлд нөлөө үзүүлсэн гэж би бодохгүй байна. Тэр үедээ л дууссан. Монголын уншигчид “Зууны мэдээ” сонины сонинд гарсан өгүүллийн сэтгэгдэлд “Өвөрмонголын Баабар” гэхэд, манайхан намайг “Одоо үеийн Инжинаш” хэмээж байсан ч би тийм хэмжээнд угаас хүрээгүй учраас нэг их баяр болж санагдаагүй. Болжморыг бүргэдтэй зүйрлэснээс ялгаа юун. 
Ж.Т. Өөрийн дотоодоо шүүмжилсэн нийтлэлүүдийн тань гол цэг нь, төв санаа нь юу байсан юм бэ? 
Б.Т. Бидний ахуй амьдрал доошилсон, газар нутгаа алдаад, уламжлалт аж ахуй эрхлэх нь багасаж, монгол үг хэлж чадах хүмүүс цөөрөөд байсан үед зохиолч, дуучин, зураач нар бүхнийг их гоё болгож харагдуулахаар бүтээл туурвиж байсан. Монгол гэрийг хараа ч үгүй хүн гэр гэж шүлгэлэх жишээний. Үүнийг би шоолж, “Хоёр сая худалч” гэсэн нийтлэл бичсэн. Бид үндсээрээ худалч болжээ, юу болчихоод байхад та нар юу гэж бичээд байна вэ гэж асуудал хөндсөн. Мал сүрэг нь барагдахгүй их болж, бараг дэлхийн бөмбөрцөг даахаа байсан шиг худал бичихээр манай жинхэнэ амьдралыг хэн бичих вэ гэж. Энэ бол их хүнд сэдэв байсан. Хүмүүс янз янзаар хүлээж авч байсан. “Сүүдэр сэтгэгчтэй хүмүүс” нийтлэлдээ бидний түүхийг хятадууд бичих болж, бид өөрийнхөөрөө сэтгэхээ байсныг шүүмжилсэн. Хэлэхэд жижиг сэдэв шиг хэрнээ энэ чухал юм шүү. 
Ж.Т. Би хятадад дуртай монгол хүнийг нэг ч харж байгаагүй. “Хятад 2020 онд АНУ-г эдийн засгаараа гүйцнэ” гэх зэргийн мэдээг хараад нэг ч удаа баярлаж байсангүй. Харин танд Хятадын тухай элдэв мэдээлэл ямар өнцгөөр буудаг бол?
 Б.Т. Хятад улс бол хүнээр хэлбэл нэг хорт хавдартай өвчтөн сайн наймаа хийж байгаа хэрэг. Ийм л учир байна. Өөр юу ч биш. Эд хэдий баяжсан ч хорт хавдартай учраас удалгүй дэлбэрнэ, удахгүй үхнэ, нурна. Тэр нь өөрөөөс нь ирж байна. Тэд хамгийн хямд хөдөлмөөөр гадаадын бүх барааг Хятадад үйлдвэрлэж байна. Энэ хэрээр өөрийнхөө бүх нутгийг бохирдуулж байгаа нь зөвхөн агаар биш, уснаас эхлээд л бүх зүйлс. Тэндээс сонин хачин ураг төрж байна, хүмүүс хорт хавдар тусж байна. Тарианы газартаа барилга барих болсон. Баян ядуугийн зөрүү хэлэх юм байхгүй. Мөнгөтэй нь түүнийгээ Америк руу зөөж байна. Эцсийн эцэст тэнд хоосон байшин, хордсон газар нутгаар өөр юу ч үлдэхгүй. Ийм учраас хятад бол нурна. Хэдий түргэн хөгжинө, тэр хэрээр түргэн нурна. Хятадыг гайхах бишрэх, хожим Монголыг залгина гэж айх хэрэггүй. 
Ж.Т. Зохиолч хүний хамгийн чухал эрдмийн нэг нь ургуулан бодох. Хэрэв хоёулаа яг одоо ар, өвөр Монгол нэгджээ хэмээн ургуулан бодвол сайн, муу ямар үр дүн гарах бол гэж та бодож байна вэ? 
Б.Т. Мэдээж сайн нь илүү.  Монгол маань улс маягтай болно. Улс маягтай болно гэдэг нь хүн ам ядаж 10 сая болж, дотоодын зах зээлтэй, бүтээлч ард түмэнтэй, цэрэг гэхэд цэрэгт явчмаар хөвгүүдтэй болохыг хэлж байна. Улсыг гурван талаас нь, хүн ам, нутаг дэвсгэр, эдийн засаг гэж хардаг шүү дээ. Манай монголчууд хүн нэмбэл аяган дахь хоолыг нь булаана гэж харж байна. Гэтэл хүн нэмбэл хүнс нэмнэ гэдэггүй билүү. Тэндээс хөдөлмөр, зах зээл, хэрэглэгч орж ирнэ гэж орчин үеийнхээр ойлгох хэрэгтэй байх. Сөрөг тал гэхээр би санахгүй юм байна. Нэгдсэн жолоогоор үүнийг залах хэцүү байх. Үнэхээр өөр өөр улс оронд харьяалагдаж амьдарсан нь худал биш. Хазарачууд исламын шашинтай байна. Буриад тува халимаг бол, өвөрмогнолчууд хятад соёлын нөлөөг адил бус хэмжээгээр хүртсэн. Над шиг Монгол улсын иргэн биш хүн сэтгэхэд ийм байна. Монгол улсын талаас авч хэлбэл өөр байна байх аа. 
Ж.Т. Эцэг хүний хувьд хүүхдэдээ захьж хэлдэг хамгийн чухал зүйл юу вэ? 
Б.Т. Би ганцхан охинтой. Охиноо багад нь нэг их юм ярьдаггүй байсан ч, одоо нас биед хүрч, том хүн болсон учраас нийгмийн асуудал ярина. Монголоороо байх, Хятад хүнтэй ураг барихгүй байх, монгол хүнтэйгээ суух. Энэ бол миний зүгээс охиндоо тавьж буй хамгийн том, зөрчиж болохгүй хууль. Тэрнээс биш заавал мундаг хүн болж, бусдыг байлдан дагуулаасай гэж хүсэхгүй. Энгийн л нэг хүн, гэхдээ монгол гэдгээ мартаагүй хүн байгаасай л гэж хүсдэг. Би энд болж буй өвөрмонголчуудын эрхийн төлөөх жагсаалд охиноо дагуулан очдог. Тэгэх бүрдээ “Чи зүгээр нэг оролцъё, биеэ харуулъя гэж очиж болохгүй” гэж захьдаг. Урьд орой нь Өвөрмонголд сүүлийн хагас жилд юу болов гэдгийг нэгд нэггүй ярьдаг. Тэгж байж уриа хашхираад орилоход тэр нь дотроос чинь гарна. Тиймгүй бол очоогүйгээс ялгаагүй. Охиноо би Улаанбаатарт очиж амьдар гэж шаардахгүй, энэ бол боломжоос давсан асуудал. Ядаж Америкт чи монгол хүн шиг бай л гэж хэлдэг.  
-Америкийг зорих шийдвэрийг та хэр удаан бодож гаргасан бэ. Танд өөр сонголтууд тухайн үед байсан уу? 
-Монголд байсан зургаан жилийн сүүлийн дөрвөн жилд нь намайг хүлээн авах гурав дахь орныг хүлээсэн. Бүх талаар нь дэмжиж, зочин зохиолчоор урьсан Норвегийг сонгож болох байсан ч өвөрмонголын төлөө дуу хоолойгоо хүчтэй хүргэж болохоор нь Америкийн сонгосон. Одоо энэ сонголтдоо харамсдаггүй. 
-Монголд та зургаан жил амьдрахдаа юу юу хийж байв. Одоо та Монголын юуг нь үгүйлж, санаж, дурсдаг вэ?
-Бараг л ном уншсаар барсан даа. Ялангуяа Монголын хоёр дахь дайнаас 1990 он хүртэлх түүхийг нэлээд судалсан. Алтанбулагаас Чингис хааны төрсөн нутаг хүртэл гээд үзэх гэсэн дурсгалт газруудаар явсан. Цөөн хэдэн нийтлэл бичиж, крилл үсэг сурсан. Энэ л байна даа. 
Ж.Т. Монголчуудын  зүгээс танд ямархуу хандлага мэдрэгдэж байсан бэ? 
Б.Т. Намайг ойлгодог, энэ бол Монголоо гэсэн сэтгэлтэй хүн шүү гэдгийг мэддэг хүн цөөнгүй байсан ч хятад гэж хандах нь их байсан. Ер нь бол хэцүү, Монголд би таатай сайхан байсан гэж худлаа хэлэхэд хэцүү. Өрөөгөө хаагаад, цаанаас согтуу хүн хаалга нүдэхгүй бол ойлгохгүйн зовлонгүй монгол телевизээ үзээд, нийгэмд юу болж байгааг алгасахгүй олж мэдээд суух сайхан л байдаг. Гадуур явахдаа болж өгвөл өвөрмонгол гэдгээ мэдүүлэхгүйгээр л чармайна. Хөдөлж барих, хэлэх үгээ цэгнэнэ. Энэ бол их дарамт. Нэг ёсондоо жүжиглэж байна гэсэн үг шүү дээ. Америкт ирсэн өдрөөс эхлээд харин тийм санаашралгүй, харууд буудагдчихгүй л бол тайван амьдарч болоод байна. 
Ж.Т. Бүх насаараа Монголд амьрах юмсан гэсэн бодол тань зарим талаар жаахан ганхсан уу? 
Б.Т. Үе үе тийм юм санана. Хөдөө очоод мал маллаад суучихвал илүү амарч юм уу гэж бодож байлаа. Чухамхүү саальтай энгэрээс унаж, хурга тугал хариулж өссөн дөө. Миний чаддаг нь монгол бичгээр нийтлэл бичихээс гадна хоёр дахь ажил мал хариулах. Би Энэ хоёрын нэгийг сонгохоос аргагүй. Би ямар бизнес хийж чадахгүй шүү дээ. Монголд үлдээд амьдаръя гэж үе үе бодож байсан ч гэр бүлийн талын асуудал байсан учраас чадаагүй. 
Ж.Т. Та ярилцлагын эхэнд Америкийг сүүлчийн цэгээ гэж бодож ирээгүй гэж хэлсэн шүү дээ. Монголд амьдрах талаар ахиад бодох болов уу, та? 
Б.Т Яг одоо зуун хувь баталж хэлэхэд хэцүү. Юу гээч, үнэхээр сонгож болох Монгол Улс байвал би явлаа. Гэхдээ намайг гадуурхдаг, намайг хужаа гэж хардаг тийм Монгол Улс руу биш. Намайг зүгээр л монгол хүн гэдгээр хүлээж авдаг, гадуурхдаггүй, эрх тэгш Монгол улсад очихыг би хүсэж байна. 

( mongol ulasain " GOODALI" setguulin 2014.1-2 dugar hugchad )