Tuesday, November 24, 2020

“Хос хэлний сурган хүмүүжил” гэж юу вэ?

                                        “Хос хэлний сурган хүмүүжил” гэж юу вэ?

 Б.Түмэн-Өлзий

 

Нэг: “Хос хэлний сурган хүмүүжил”-ийн мөн чанар

“Хос хэлний сурган хүмүүжил”, “Хос хэлний заан сургалт”, “Хос хэлээр хичээллэх” мэтээр нэрлэж байгаа зүйл бол 教育гэх хятад нэрийн орчуулга юм. Энэ хятад нэр нь “bilingual education” гэсэн англи нэрийн орчуулга бөгөөд хоёр хэлээр боловсрол хүртэх гэсэн утгатай. Өрнө дахины боловсролын системд хоёр хэлээр зэрэг хичээл заах тохиолдол байдаг. Хоёрдугаар хэлний орчин байхгүй нөхцөлд тухайн хэлийг цэвэр, сайн сургахын тулд зарим хичээлийг хоёрдугаар хэлээр заадаг онцгой үзэгдэл болохоос биш, түгээмэл зүйл огт биш юм. Ийм сургалт нь юуны түрүүнд сурагч, аав ээж нарын хүсэлт, сайн дурд суурилдаг. Засаг төрөөс албадан тохируулдаггүй. Нэг л сургуульд, нэг л ангид хэсэг хүүхэд хоёр хэлээр, өөр хэсэг нь зөвхөн эх хэлээрээ хичээллэж болдог. Сургууль хоёр хэлээр боловсрол олгох загварыг хэрэгжүүлэх явцад сурагчийн дургүй хүрвэл дундаас нь больж, эх хэлээрээ хичээллэхийг өлгөн авч болно.

Гэвч хятадуудын монголчуудад тулгасаар ирсэн “Хос хэлний сурган хүмүүжил” гэгч нь тэс өөр зүйл – эхлээд монгол, хятад хоёр хэлээр хичээллэж байгаад удалгүй монголоор хичээллэхийг хасаж, зөвхөн хятад хэлээр хичээллэх, өөрөөр хэлбэл хичээллэх хэлийг солих явцыг заасан нэр юм. Хэрэв тийм зорилт агуулаагүй бол хичээллэх хэлийг хоёр болгож будлиантуулах ямар ч шаардлагагүй. Өвөр Монголд хятад хэлний орчин алга гэвэл инээд хүрэм биш үү.

“Хос хэлний сурган хүмүүжил”-ийн мөн чанар нь монгол хэлийг боловсролын системд хорионд оруулж, улмаар монголчуудыг түргэн уусгах гэсэн колонийн инженерчлэлийн бодлогын хүрээнд хэрэгжиж буй нэг чухал төсөл юм.

Эргэн санахад, хятад хэлээр хичээллэхийг тулгах гэсэн аль ч удаагийн үймээний үед монгол багш сурагч, аав ээж нараас санал авсан явдал огт үгүй.

Бидэнд эх хэлээрээ хичээллэх эрх ч үгүй юм бол манай “Өөртөө засах эрх мэдэл” гэж чухам юу вэ? 

Хоёр: Хятадын төлөвлөсөн гурван алхам 

Хятадын засаг Өвөр Монголын боловсролын системд гурван алхмаар явахыг санаархаж байх нь ойлгомжтой боллоо. Нэгдүгээр алхам – хятад хэл сургана. Хоёрдугаар алхам – хятадаар хичээллүүлнэ. Гуравдугаар алхам – монгол сургуулиудыг тараана. Иймэрхүү гурван алхмын томъёо зөвхөн Хятад–Өвөр Монголд биш, колонийн орнуудад түгээмэл явагддаг байж мэднэ.

Одоо яг хоёрдугаар алхамд явж байна. Гэхдээ энэ алхамд сүүлийн хоёр жил сая л орж байгаа биш, аль хэзээнээс хөл тавьсан юм. Хоёрдугаар алхам биелчихвэл гуравдугаар алхам тун амархан болно. “Адилхан сурах бичгийг адилхан хэлээр заахаас хойш монгол сургууль гэж тусад нь байлгах нь үндэстний нягтралд ашиггүй” гээд шууд хааж орхино. Хоёрдугаар алхам биелсэн нөхцөлд гуравдугаар алхмаар явах эсэх нь монголчуудын хувьд ач холбогдол багатай болно. Өөрөөр хэлбэл, хоёрдугаар алхам нь монголчууд бидний хувьд эцсийн алхам гэсэн үг юм. 

Гурав: Бидний мэдэх 5 удаагийн оролдлого 

Хятадаар хичээллэх оролдлого хэзээнээс эхэлсэн бэ? Хэдэн удаа болж байгаа вэ? Тодорхой хэлж чадах хүн бараг үгүй. Нэг юм бол тодорхой. Хятадаар хичээллэх оролдлогыг хятадууд энэ хоёр жилээс л эхлүүлж байгаа юм биш. Аль эрт 1978 онд монгол, хятад дунд сургуулийг салгаж, тус тусад нь эрхлэх болсон цагаас гар дүрж эхэлсэн бололтой. Өвөр Монголын боловсролын үйлсийн сод зүтгэлтэн, Өвөр Монголын Сурган Хүмүүжлийн Танхимын дэд дарга агсан Лунганжав гуай аль эрт 1986 онд “Өвөр Монголд 1 удаа биш, 3-4 удаа хятадаар хичээллэнэ гэж оролдсон” гэж тэмдэглэсэн байдаг. Энэ бол бүх Өвөр Монголын хэмжээнд, төрийн бодлогын төвшинд оролдсоныг зааж хэлсэн үг юм. Монголоор хичээллэхийг хатуу баримталсан Лунган гуайг маханд орсон өргөс гэж үзсэн колонийн засаг 1983 онд өөрчлөн байгуулалт гэдэг нэрээр Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын Хороо хэмээх өтгөсийн хуралд цөлж, сул иргэн болгосон билээ.

1992 онд хятадаар хичээллэх явуулга ахин дэгдэхэд миний бие Өвөр Монголын Сурган Хүмүүжлийн Танхимд сэтгүүлчээр ажиллаж байлаа. Тэр үеийн Үндэстний Сурган Хүмүүжлийн Газрын дарга Улаантуг, танхимын дарга Баян нар хятадаар боловсрол хүртсэн байсан бөгөөд хятадаар хичээллэхийг идэвхтэй хөөрөгдөгчид байсан юм. Өвөр Монголд монгол хүний язгуур эрх ашгийг хөндсөн ял нүглийг үйлдэхэд хятадууд үргэлж араас жолоо барьж, өмнө нь хэдэн монголчууд бүжин дэвдэг. Үүний тод жишээ бол 1967–1969 оны ӨМӨЗО-ы Хувьсгалын Зөвлөл хийгээд Улаанбагана, За, Э зэрэг монголчуудын хэрэг юм. Ийм жүжиг энэ хоёр жилийн монгол хэлийг халж хятадаар хичээллэхийг санаархсан үймээн шуугиан дунд бас л давтагдаж байна.

1992 оны үймээнд нэг онцлог хэрэг гарсан болно. “Хорчины хэсэг багш нараас” илгээсэн заалдах захидал Жян Зэминий ширээнд хүрчээ. Жян “Өвөр Монголын Намын Хороо, Засгийн Ордон шийдвэрлэнэ үү” гэсэн цохолт хийснийг Өвөр Монголын Намын хороо Сурган Хүмүүжлийн Танхимд дамжуулав. Танхимын бүх кадрын хурал хийж, тэр заалдах бичгийг уншиж сонсгоход олны өмнөөс харж суусан Баяны царай шороо болсон байв. Хятадын улс төрийн соёлд, хаан эзэн ямар ч санал бичилгүй шууд доорх яам, түшмэд рүү түлхлээ гэдэг нь уг хэргийг сайшаан дэмжсэнгүй гэсэн ойлголт юм. Энэ нь Өвөр Монголын колонийн засаг, тэдний цөөн хэдэн монгол нохдын хятадаар хичээллэхийг баримтлах итгэлийг нэг үе сааруулсан бололтой. Гэвч тэдний тэр удаагийн санаархал эцэстээ ялагдсан нь Жянгийн цохолтоос биш, өмнөх дөрвөн удаагийн адил нийт монголчуудын дургүйцэл, эсэргүүцэлтэй тулгарсан учир сүйрсэн юм.

Хятадаар хичээллэх гэсэн оролдлого Өвөр Монголын хэмжээнд 5 удаа болсноос (зөвхөн миний бүртгэл) гадна аймаг хошуудад орон нутгийн чанартай оролдлого ч цөөнгүй г арч байсныг тэмдэглэх хэрэгтэй. 

Дөрөв: Тойрч гарах уу, туулж гарах уу? 

Энэ удаагийн хятадаар хичээллэх үймээн хэдэн сар үргэлжилсэн боловч Хятадын засгаас гаргасан албан бичиг харагдсангүйд монголчуудын дунд болон олон улсын нийгэмд үнэн худлын эргэлзээ төрж байна. Миний санахад ийм албан бичиг аль ч удаад байгаагүй юм. Яагаад гэвэл ийм албан бичиг буулгах нь дэндүү улайм цайм олон улсын болон өөрийн улсын хуулийг зөрчсөн хэрэг болох тул Хятадын Засгийн газар улаан тамгаа дарж монголчууд болон олон улсын нийгэмд сүүлээ бариулах юм хийхгүй. Нөгөө талаар, Хятадын төр засгийн зүгээс одоо болтол ямар ч тодруулга хийхгүй байгаа нь хамгийн сайн нотлол юм.

Үймээн дэгдсэнээс хойш өнөөдрийг хүртэл Өвөр Монголын хэлний эрдэмтэд өгүүлэл бичиж хүн эх хэлээрээ боловсрол хүртэхийн давуу тал, монгол хүн монголоороо сураад чадвартан болсон жишээнүүд, монгол хэлний боловсролын систем бүрэн төгөлдөр болсон зэргийг жагсааж, хятадуудыг амгуулах аясаар бид монголоор хичээллэсэн ч хятад хэлийг чинь сайн сурч чадна, монголоор хичээллэхийг зогсоовол намын төрийн бодлогод осолдоно, Хятад улсын хөгжилд харшилна, Ши даргын шинэ загварыг зөрчинө гэж хүртэл бичсэн харагдана.

Дургүйцсэн үг нэг ч хэлэхгүйгээр дургүй гэсэн санаагаа илтгэх нь Өвөр Монголд “тэмцэл”-ийн хэлбэр болж тогтжээ. Тойруулж хэлнэ гэсэн л үг. “Манай улсын нийгэм журмын үеийн утга зохиол урлагийн хувьд маш өндөр төвшинд хүрсэн, яагаад гэвэл төр засгийг шууд шүүмжилж болохгүй тул тойруулж хэлэх гэж маш их ур ухаанаа шавхдаг байжээ” гэж Монгол улсын зохиолч надад хуучилсан билээ. Уран зохиолын хүрээнд нээрэн тийм байж магадгүй, гэвч нэг үндэстний бичиг хэлээ хэрэглэх эрхийн төлөө тэмцэхэд тойруулаад байвал юунд ч хүрч чадахгүй. Тойрч гарахгүй, туулж гарна гэж үг байдаг, бидэнд өнөө яг ийм сонголт нүүрлээд байна. Монголоор хичээллэх эрхээ авч үлдэж чадах эсэх нь бидний сонголтоос шалтгаална.

2011 оныг эргэн санахад илүүдэхгүй болов уу. Нэг монгол хүнийг дайрч алсны төлөө хэдэн мянган монголчууд гудамжинд гарч, хэд хэдэн хошуу хотод эсэргүүцлийн цуглаан гаргасны хүчээр яргачин Ли Лин Дүнийг 27 хоногт цаазлуулж, Өвөр Монголын захирагч Хү Цүнь Хуа монгол дунд сургуулийн богино саравчаар шургаж сурагчидтай “хэлэлцээ” хийжээ. Засгийн газар бэлчээр эвдэж, ардыг хохироож байсныг тодорхой төвшинд яллаж цэгцэлсэн юм.

Хятадын хүчний байгууллагын хатуу хяналтад байгаа эх оронч Хад гуай ойрд интернетээр “Өвөр Монголын сурган хүмүүжлийн танхимыг шүүхэд өгөх” сануулгыг дурджээ. Хууль цаазыг ашиглах нь монголоор сурах эрхээ авч үлдэх зөв арга замуудын нэг мөн.

Хилийн гаднах монголчууд өөр өөрийн боломжоор эсэргүүцэл тэмцэл хийж байна: олон улсын нийгэмд мэдээлэх, том гүрнээр Хятадын Засгийн газарт дарамт үзүүлэх, гарын үсэг цуглуулах гэх мэт. Гэвч эцсийн эцэст эх хэлээр хичээллэх эрхээ монголчууд авч үлдэж чадах уу үгүй юу гэдэг нь эх орондоо байх монголчуудаас, монголчууд ямар тэмцлийн арга хэлбэрийг сонгохоос л шалтгаална.         2020.08.06. 

_____________

 1, “Монгол хэл бичиг” сэтгүүл, 1986, 9 дугаар

 2, Улаанбагана (1946-2006) – 1960-аад онд ӨМӨЗО-ы Зохиолчдын Эвлэлийн даргаар ажиллаж байсан зохиолч. Хятадын засаг Өвөр Монголын Ардын Намын хэргээр монголчуудыг үй олноор хоморголон устгах үед худал гэрч зохион монголчуудаа хэлмэгдүүлж, Хятадын гар хөл болж байв. Хожим Өвөр Монголын Ардын Намын хэргийг цагаатгах үед Хятадын Засгийн газар бүх хариуцлагыг Улаанбаганад түлхэж 15 жилийн ял эдлүүлж, харин уг хядлагын ерөнхий командлагч генерал Тэн Хайчин (滕海清) ямар ч ял, хариуцлага эс хүлээсэн төдийгүй эсрэгээр зэрэг хэргэм дэвшсэн байдаг.

3, За, Э – Соёлын хувьсгалын үед монголчуудыг хэлмэгдүүлэхэд оролцсон этгээдүүд боловч хэрэгт татагдаагүй учир нэрcийг үл дурдав.

(Л. Сүрэн, А.Дайрийжав кирилл үсэгт хөрвүүлэв)

Wednesday, August 5, 2020

                     「双語教育」とは何か

                                                    B.トゥムンウルジー


1.「双語教育」の本質
モンゴル語の “Hos helnii surgan ho’muujil”, “Hos helnii zaan surgalt”, “Hos heleer hicheelleh”という言い回しはすべて「双語教育」という漢語(中国語)の翻訳である。この用語は “bilingual education という英語の翻訳で、「2言語で教育する」という意味をもつ。西洋の教育システムでは、2言語で並行して授業を行うことがある。第2言語を学習する環境が得られない場合、第2言語を正しくしっかり教育するため、いくつかの授業を第2言語で教えるのである。つまり、これは特殊な場合であり、一般的に行われているわけではない。何よりも生徒や保護者のニーズが重視され、しかもボランティア・ベースであり、政府が強制するものでもない。例えば、ある学校の一クラスで一部の児童が2言語により、他の児童は母語により授業を行うことができる。学校側は2言語による教育モデルを実施する過程で、生徒からのニーズがなくなれば、母語による授業に切替えることもできる。
ところが、中国政府がモンゴル人に対してずっと強制してきた「双語教育」は全く別物である。まずモンゴル語と漢語で授業を行い、ほどなくモンゴル語による授業を廃止して、漢語だけで授業を行うようにする。つまり、教育言語を切替えるプロセスを指した用語にすぎないのである。もしこのような目的がないのであれば、わざわざ教育言語を2つにする必要はない。内モンゴルにおいて漢語を習得する環境がないという言い訳はお笑い草であろう。
「双語教育」の本質は、モンゴル語の使用を教育制度において禁止し、モンゴル人を迅速に同化しようとする完全な「植民地テクノロジー」の重要なプロジェクトの一つなのだ。
ふり返ってみると、これまで「教育言語が漢語に切り替わる」という混乱が起こっても、モンゴル人教師や生徒、保護者から意見を聞くといったことは全くなかった。
 
母語で学校教育を受ける権利がないというなら、私たちの「自治権」というのは一体何なのか。
 
2.中国による3段階の計画
 中国政府は内モンゴルの教育制度を3段階で運用していくことを意図していると理解してよい。第1段階で漢語を教え、第2段階で漢語によって授業を行い、第3段階ではモンゴル民族学校を廃校にする、である。このような3段階の定石は、中国・内モンゴルだけでなく、世界中の植民地において広く実施されてきたであろう。
 内モンゴルでは現在第2段階が進行中であるが、これはほんの数年前からではなくずっと以前から始まっている。第2段階が実施されれば、第3段階は非常に容易である。同じ教科書を同じ言語(漢語)で教えるようにした後で「モンゴル民族学校を個別に存続させることは民族団結にはプラスにならない」などと廃校にしてしまう。第2段階が完了すれば、第3段階はモンゴル人にはさほど大きな意味をもたなくなる。つまり第2段階は、私たちモンゴル人にとって「最後段階」なのである。
 
3.これまでの5回の目論見
 「教育言語を漢語に切替える」という目論見は一体いつ頃から始まったのか、そして、今回は何回目になるのだろうか。はっきりと答えられる人は恐らくいないだろう。一つだけはっきりしていることは、漢民族たちが教育言語の漢語への切替えを目論見始めたのは数年前からではないということである。1978年、モンゴル・漢民族中高校を分割して運営することなった時期から手を染め始めたようである。内モンゴル教育事業の功労者で、内モンゴル教育庁元副長官ロンガンジャウ氏は1986年、「内モンゴルでは教育言語を漢語に切替えようとする動きが過去に34回あった」と書いている(注)。これは内モンゴル全域で、政策として行われようとしたことを言っている。植民地政府は1983年、モンゴル語による授業を頑なに維持しようとしたロンガン氏を「指に刺さったトゲ」と断じ、人民代表大会常任委員という老いぼれの集まりで「改編」の名の下に一般人に格下げした。
 
 教育言語を漢語に切替える問題が再燃した1992年、私は内モンゴル教育庁で記者として働いていた。当時の民族教育局長オラーントク、教育庁長官バヤンらは漢語で教育を受けた人たちで、漢語による授業を積極的に推進していた。内モンゴルでモンゴル人の基本的人権が侵害される時には、漢人が陰で手綱を操り、モンゴル人が表で羽をバタつかせるのが常である。最もわかりやすい例は、19671969年の内モンゴル自治区革命委員会とオラーンバガナ、JaEらモンゴル人である。同じような茶番がこの数年間、教育言語の切替えという騒ぎの中で再び繰り返されている。
 1992年の混乱ではちょっとした事件が起こった。「ホルチンの一部教師」から出された直訴状が江沢民のところまで届いたのである。江は「内モンゴル共産党委員会と政府の方で解決せよ」との指示を内モンゴル党委と教育庁に出した。教育庁は全幹部による会議を開いて直訴状を読み聞かせると、幹部らの前で聞いていたバヤンの顔がみるみる土気色に変わったという。中国の政治文化では、皇帝がなんら意見を詳らかにせず役所や官僚に押しつける時は、当該事項を容認していないということになる。このことは、内モンゴルの植民地政府とモンゴル人の「飼い犬」が教育言語を切替えようとする思いを一時弱めたかも知れない。
 しかしながら、当時の目論見が最後的に挫折したのは、江の指示によるものではなく、それ以前に発生した4回の時と同様、多くのモンゴル人が拒否して抗議したことによる。
 教育言語を切替える目論見は私の知る限り内モンゴルにおいて5回起こっているが、アイマグ・ホショー(盟・旗)レベルでも少なからず起こっていることを明記しなければならない。
 
4.回り道するか乗り越えるか
 数か月経過したが、今回の教育言語の切替えに関する中国政府の公文書が現れず、モンゴル人の間でも国際社会においてもその真偽が疑われている。しかし、このような公文書はこれまでも発出されなかったのである。なぜなら、このような公文書を出せば露骨すぎて国際的には言うまでもなく中国の法律にさえも違反することになるからである。政府の公印をつけば、モンゴル人や国際社会にシッポをつかまれることになる。中国政府が今までいかなる説明もしていないという事実がこのことを証明しているではないか。
 混乱が起こってから今日まで内モンゴルの言語学者が様々な論文を発表している。それらの論文では、母語で教育を受ける優れた点、モンゴル人が母語で学んで著名人になった実例、モンゴル語による教育制度はすでに完備されていることなどを挙げている。漢民族を安心させようと「私たちはモンゴル語で授業を行っても漢語をきちんと学ぶことができますよ」と。モンゴル語による授業を廃止すれば、党の政策に汚点を残すことになり、中国発展の妨げになる、習主席の新指示にも背くことになるとまで主張している。
 否定的なことばを一切使わず拒絶することは、内モンゴルにおいて闘いの一つの形として定着している。つまり婉曲的に表現するということである。「わが国では社会主義時代、文学・芸術が非常に高いレベルに達しました。なぜなら政府を直接批判できないため、婉曲的に表現しようと、あらゆる技巧を総動員したからです」とモンゴル国のある作家が私に語ってくれたことがあった。文学の世界では確かにそうかも知れない。しかし、一民族の言語・文字の使用権のための闘いにおいて遠まわしでは何も達成できないのではないか。Toirch garahgui, tuulj garna(回り道では抜け出せなくても乗り越えれば抜け出せる」ということばがあるではないか。私たちは、今まさにそういう選択を迫られているのだ。モンゴル語で授業を行う権利を守れるかどうかは私たちの選択にかかっている。
 ここで2011年のことを想起することは無駄にならないだろう。あるモンゴル人がトラックでひき殺されたことに抗議して何千何万というモンゴル人が街路でデモを行い、多くのホショー(旗)やホト(市)で抗議集会を開いたため、殺人犯李林東は27日間拘束された後に断罪された。内モンゴルの当時の支配者(党委書記)胡春華は、モンゴル民族中高校のささやかな日よけの下で生徒らと「話し合い」をもつことにもなった。政府は、牧地を破壊して地元モンゴル人に損害を与える行為を有罪にして調整を図ったと発表している。
 
 中国の実力組織の厳しい監視下にある民族主義者ハダ氏は最近、インターネット上で「内モンゴル教育庁を告発する」という提言をした。中国の法律を活用するなら、子供たちがモンゴル語で学ぶ権利を守るための方法の一つに違いない。
 
 在外のモンゴル人たちはそれぞれできることで抗議を続けている。国際社会に訴える、先進国から中国政府に圧力をかけさせる、署名を集めるなどの闘いである。しかし最後的に、モンゴル人が母語による教育を受ける権利を守れるかどうかは、故郷にいるモンゴル人がどのような闘いの形式、方法を選ぶかにかかっているのである。

2020.8.6
 
注:『モンゴル語文』誌19869月号