Thursday, January 29, 2026

2020 он

                                                                                  2020 он

                Б. Түмэн- өлзий  

2020 оноос өмнө Маогоос Ху хүртэл Монголчууд тандаж: “та нар хэл соёлоо хамгаалах, хөгжүүлэх эрхтэй гэж гоё үг хэлээд бодлого тогтоогчдод хандаж : яавал бид Монголчуудыг аль түргэн бас нам тайван дунд устгаж чадах вэ? гэх асуулт шаардлагыг талбидаг байжээ . Бид нам тайвны дунд устгагдаж байсан нь үүнийг гэрчилнэ.

Харин 2020 онд Ши жин пин Монголчуудад хандаж: “ бидний бодлого бол та нарыг устгах явдал юм ! гэж үнэнээ хэлж өгчээ .

Энэ бол 2020 он.

2020 онд Өвөрмонголчууд эх хэл, үсэг бичгээ хамгаалахын төлөө жагсаж, саатуулагдаж, ял авч, амиа егүүтгэж байхыг Монгол улсын иргэд хараад эд чинь хужаа биш, эрлийз хурлийз биш, бидэнтэй адилхан Монгол гэсэн сэтгэлтэй Монгол хүмүүс юм байна гэж ойлгожээ, биширчээ.

Энэ бас 2020 он.

Өвөрмонголчуудыг хятадаар сайн ярьдаг, хятад хоол иддэг, зүс царай нь ч биднийг бодвол хятадтай илүү төстэй . Тэд аль хэзээний дуртайяа уусч дууссан гэж Өвөрмонголчуудыг үл тоомсорлодог Уйгар, Түвдүүд Өвөрмонголчуудын эсэргүүцлийн цуглаан, хашгирах дуун, халуун нулимсыг хараад хүүе эднийг чинь дууссан гэж бодож байсан чинь арай болоогүй юм байна, маньтай адилхан л хятад, хятад соёлыг огт хүлээж аваагүй юм байна гэж гайхширчээ.

Энэ ахиад 2020 он.

Хятадыг жигшдэг, хятад Өвөрмонголд байх ёсгүй гэж үздэг, баримталдаг Монголчуудаа солио элээтэй, яршиг татагчид гэж адладаг, үзэн яддаг Өвөрмонголчууд , мөн хятад бол олон үндэстэнтэй улс, үндэстэн болгон эрх тэгш, өөр өөрийн хэл соёлоо хадгалах, хөгжүүлэх тэгш эрхтэй, үндэстэн болгон адилхан хөгжиж байга гэж үздэг, итгэдэг Өвөрмонголчууд гэнэт нойрноосоо сэрэх шиг болжээ. Сошиал ертөнцөд 10 сарын1, 7сарын 1, 8 сарын 1-нийг баяр болгон тэмдэглэх нь багасчээ, больжээ .

Энэ жинхэнэ 2020 он. 

2026 оны 1 сарын 11нд   Smyrna, DE, USA